Аймгийн заан Н.Баасангийн нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах барилдаанд нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулиас 16 суралцагч барилдлаа.
Энэхүү тэмцээний 9-10 насны насны ангилалд 5-5 ангийн суралцагч М.Гал-Эрдэнэ 2-р байр, Б.Содномдорж 3-р байр, 11-12 насны ангилалд 7-1 ангийн суралцагч О.Очирсүх 3-р байр, 13-14 насны ангилалд 9-2 ангийн суралцагч Б.Билгүтэй 2-р байр, 9-6 ангийн суралцагч Г.Пүрэвбаяр 3-р байр, 14-15 насны ангилалд 12-1 ангийн суралцагч Э.Анхбаяр түрүүлж улсын аваргад оролцох эрх, 16-17 насны ангилалд 12-1 ангийн суралцагч Х.Сүххуяг түрүүлж улсын аваргад оролцох эрхээр шагнагдлаа.