'; Боловсрол цогцолбор сургууль » “Сайхан сэтгэл” хандивын аян

“Сайхан сэтгэл” хандивын аян

4-1 ангийн эцэг эхийн зөвлөл болон ангийн багшийн санаачилгаар, сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “САЙХАН СЭТГЭЛ” малчдадаа туслах хандивын аян амжилттай явагдаж дууслаа. Хандивт нэгдсэн бага ангийн сурагчид болон эцэг эхчүүд, анги удирдсан багш нартаа маш их баярлалаа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос. Хүнд хэцүү цаг үед бидний гаргасан сэтгэл өчүүхэн дэм болсон гэдэгт итгэлтэй байна. Нийт 3,400,00-аад мянган төгрөг цуглаж, 15 малчин өрхөд хандивыг өөрсдийн биеэр эцэг эхчүүд хүргэн өглөө. 4-1 ангийн ЭЭЗ-ийн дарга Хэрлэнцэцэг түүний гэр бүл Бат, 69 унаагаар үйлчилсэн шавь Дашнямын аав Элбэгбаяр, багийн ахлагч Ганчимэг, Жаргалмаа, Эрдэнэжигүүр, Амарбаясгалан нартаа болон нийт эцэг, эхчүүддээ маш их баярласнаа илэрхийлье. Хөөрхөн шавь нартаа баярлалаа.

https://www.facebook.com/100007607582984/videos/1711598482581671/

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*