'; Боловсрол цогцолбор сургууль » ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Дэлхийн Зөн ОУБ ын Багануур ОНХ нь дүүргийн Боловсролын хэлтэстэй байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөөний хүрээнд дүүргийн 3 сургуулийн 25 багшийг “Оролцоод хөгжье”, “ИМПАКТ +” клубын чиглүүлэгч багшаар сургасан бөгөөд өнөөдрийн байдлаар ЕБС-уудад 20 клубт 596 хүүхэд клубын аргачлалаар амьдрах ухааны чадваруудад сургагдаж байна. Оролцооны клубын аргачлал нь 3 жилийн хугацаанд модул хичээлүүдээр дамжуулан хүүхдүүдийг идэвхтэй, манлайлагч иргэн болгон төлөвшүүлэхэд бэлтгэн, хүүхэд хамгааллаар чадваржуулж, хүүхдүүд өөрсөддөө болон үе тэнгийнхэндээ тохиолдож буй асуудлуудаа нээн илрүүлж хамтдаа шийдвэрлэхэд туслах зорилготой аргачлал юм.
Чиглүүлэгч багш нарын эргэн дүгнэх уулзалтыг зохион байгуулж, клубын үйл ажиллагааны тайланг танилцуулж, үр дүн, амжилт, сурсан зүйлсээ болон туршлагаа хуваалцан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргалаа. Үүний зэрэгцээ клубын ач холбогдлын талаарх ойлголтыг дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх болон сургагдаж буй хүүхдүүдийн бүтээлч санал санаачлагыг хэрхэн дэмжин ажиллах талаар хэлэлцлээ.
Чин сэтгэлээсээ хүүхэд нэг бүрийн төлөө зүрх сэтгэлээ зориулан өөрсдийгөө болон хүүхдүүдийг хөгжүүлэн ажиллаж буй Чиглүүлэгч багш нартаа талархал илэрхийлье.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*