Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 6 дугаар ангийн сурагчдад “Хүүхдийн аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюул эрсдлийг бууруулахад анхаарах” асуудлын хүрээнд “Ололт амжилтын түлхүүр” сургалтын байгууллагын багш нар болон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хамтран сургалт зохион байгууллаа.
Мөн хүүхдийг аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай 174 ш гарын авлага тараан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.