Нийслэлийн 9 дүүргийн сургуулиудаас шалгарсан 9 багийн 70 гаруй сурагчид “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Дэд байранд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Дөл” баг
“Өсвөрийн аврагч” тэмцээний хамрах хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж, болзошгүй гамшгийн аюул, гамшгийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээдэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцох гэж хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон учраас шагналын санг 1,8 сая төгрөг байсныг 6,0 сая төгрөг болгон шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн “Өсвөрийн аврагч” тэмцээнд тэргүүн болон дэд байранд шалгарсан багууд ирэх 10 дугаар сарын дундуур болох улсын аваргын тэмцээнд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Улсын аваргын тэмцээнд нь амжилт хүсье