Сургалтын орчинг сайжруулах, багш, суралцагчдын ажиллах, суралцах таатай орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, цэцэрлэгүүдийг үе шаттайгаар тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвийн 30 ангид ухаалаг самбар, багш ширээ сандал, сурагч ширээ сандлыг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн , ИТХ-ын Төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд, цогцолбор сургуулиудын удирдлага, багш, ажилтан албан хаагч нар оролцлоо.