'; Боловсрол цогцолбор сургууль » ОРОЛЦООД ХӨГЖЬЕ хөтөлбөр

ОРОЛЦООД ХӨГЖЬЕ хөтөлбөр

📌ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-тай хамтарч хүүхэд хамгааллын нөлөөлөл төслийн хүрээнд анх 2017 онд “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” хөтөлбөрийг хэрэгжүүлж “ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ ” клубээ ТНУ-ы багш Д.Анхцэцэг, англи хэлний багш Д.Туяацэцэг нар хамтран байгуулж 2 жилийн турш хэрэгжүүлж байна.
Энэхүү клуб нь хүүхэд, өсвөр үеийнхэн өөрсдийгөө нээх, давуу талаа олж харах, хөгжих, амьдрах арга ухаанд сургах, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах, сэтгэлийн хаттай болгон хүмүүжүүлэхэд чиглэгддэг юм.
📣2022-2023 оны хичээлийн жилд “ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ-2” клубээ нээж Д.Анхцэцэг багштай 10-2 анги, Д.Туяацэцэг багштай 9-7 ангиуд амжилттай хичээллэж дуусгалаа👍☝
💝Тухайн хөтөлбөрийн хүрээнд хоёр клуб хамтарч төсөл бичин үүнийг ДЗОУБ дэмжиж нийт суралцагчдын хичээлээс гадуурх ажил болон багаар ажиллах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор сургуулийн коридорт байрлах ширээ, сандалыг ДЗМОУБ-ын дарга Д.Оюунтуул, мэргэжилтэн Г.Зулцэцэг нар ирж сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.
Манай хоёр клубын хичээллэх орчинг бүрдүүлж бүхий л зүйлээр дэмжиж байдаг сургуулийн захиргаа болон биднийг дэмжин ажилладаг ДЗМОУБ-таа маш их баярлалаа👏✌

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*