Залуучуудын хөжглийн үндэсний есдүгээр чуулган 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус чуулганд 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын төлөөлөл 800 оролцогч оролцлоо. Энэхүү чуулганд НЕБ-ын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш О.Должинсүрэн оролцлоо.
Чуулганы зорилго: “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгуудыг биелүүлж, монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангахад чиглэсэн.
Чуулганд төр, хувийн хэвшил, нийгмийн оролцооны байгууллагуудад ажилладаг залуусыг төлөөлсөн илтгэгч, панелистууд өөрсдийн санал, шүүмж хэлж, асуудлыг шийдэх арга замыг тусгасан зөвлөмжийн төслийг танилцууллаа.