Засгийн газрын “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатны тэмцээнийг 03 сарын 1-нээс эхлэн 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа.
Монгол туургатан хүүхэд, залуучуудын дунд олимпын хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх, монгол үндэсний спортоо хойч үедээ сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохиогдож буй энэхүү спортын наадамд 3 цогцолбор сургуулийн 720 гаруй тамирчид 10 төрлөөр оролцож байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, оролцож тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний ерөнхий шүүгч Биеийн тамир, спортын хорооны Спортын хэлтсийн дарга Б.Үүрдсайхан дүүргийн Засаг даргад рапорт өгснөөр эхэлсэн.
Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Жейнер клубийн тамирчид, дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээний тэргүүн байр 138-р цэцэрлэгийн гимнастикийн үзүүлбэр, амьд хөгжмийн JMIT хамтлаг мэндчилгээ дэвшүүллээ.
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.