'; Боловсрол цогцолбор сургууль » УСАНД СЭЛЭЛТИЙН СПОРТ БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖДЭГ

УСАНД СЭЛЭЛТИЙН СПОРТ БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖДЭГ

Боловсрол цогцолбор сургуулийн Ж.Батжаргал багштай 10-6 анги сурагчдын дундах усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулжээ.
🔰Усан дотор биеийн булчингууд зэрэг ажилладаг учраас хүний бие жигд хөгжинө. Мөн биеийн хэлбэр галбирыг засахаас гадна эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг жигд тараана. Цусны эргэлт ч нэмэгддэг. Мөн усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг гээд хүний биеийн хөгжил, эрүүл мэнд талаасаа ч өндөр ач холбогдолтой спортын төрөл юм.
🔰Анги хамт олныг эв нэгдэлтэй байлгаж, зөвхөн сурлага бус бие бялдрын хөгжилд ч давхар анхаарч, чаддаг мундаг багшдаа болон усанд сэлэлтийн спортоор амтархан хичээллэсэн сурагчдад талархал илэрхийлье.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*