Монголын Хүүхдийн ордноос уран уншигч хүүхэд багачуудыг уран зохиол, утга зохиолтой холбон ойртуулах, номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон Монголын сор болсон хүүхдийн зохиолуудыг сурталчлан таниулах зорилгоор уламжлал болгон “Уран жиргээ” улсын уралдааныг зохион байгуулдаг.
Энэ удаагийн уралдаанд 21 аймаг, 8 дүүргийн 103 уран уншигч хүүхэд багачууд ороллоо.
Боловсрол цогцолбор сургуулийн 12*2 ангийн сурагч М.Идэржавхлан маань амжилттай оролцоод ирлээ. Сурагч М.Идэржавхландаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Бэлтгэсэн багш, МХБУЗ-ын багш Б.Нарангаравтаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.