'; Боловсрол цогцолбор сургууль » МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД

АБТА Т.Осгоны нэрэмжит Зүүн бүсийн (Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Бор-Өндөр, Дорнод, Багануур) математикийн олимпиад 3 сарын 24-26 ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдаж ганзага дүүрэн ирлээ. Тус олимпиадад 7-7 ангийн сурагч Ч.Мөнхтэмүүжин алтан медаль, 7-7 ангийн сурагч О.Дөлгөөн хүрэл медаль , 8-7 ангийн сурагч О.Наранзул хүрэл медаль , 9-8 ангийн сурагч Б.Эрмүүнтөгс мөнгөн медаль, 10-6 ангийн сурагч З.Энхтулга мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа. Мөн 9-8 ангийн сурагч Б.Эрмүүнтөгс, 10-6 ангийн сурагч З.Энхтулга нар улсын олимпиадад оролцох эрх авлаа. Багаа ахлан амжилттай оролцсон математикийн багш С.Орсоо, Ц.Алтантуул, бага ангийн багш Н.Намуунцэцэг нартаа талархал илэрхийлье. Бусад оролцсон сурагчид маань ангилал бүртээ 4-5 дугаар байр эзэллээ. Бид бүхнийг дэмжиж ажилласан удирдлага, санхүүгийн алба, ЗАН-ийн хамт олондоо баярлалаа.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*