“Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах”, “Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх”, “Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох” нөлөөллийн ажлын хүрээнд Ерөнхий боловсролын “Боловсрол”, “Оюуны Эрин”, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуультай “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-ыг зохион байгууллаа.
Энэхүү “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-д Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцах хүсэл, сонирхолтой 12 дугаар ангийн 45 сурагч, 3 багш оролцож, сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн байр, танхим, номын сан, сургалтын материаллаг бааз, цэргийн зэвсэглэл техникийн үзэсгэлэн, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчдын “Жагсаалын үзүүлэх тоглолт”-ыг үзэж сонирхож, ҮБИХС-ийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, ДХИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Баттөр нар тухайн сургуулийн элсэлтийн ерөнхий журмыг танилцуулж, сурагчид элсэлтийн шалгалтын талаар сонирхсон асуулт асууж, харилцан ярилцлаа.