Боловсролын салбарын багш, удирдах ажилтны судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлыг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг “БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Сургууль, цэцэрлэг, насан туршийн төвөөс шалгарсан 17 илтгэлийг хэлэлцүүлж, Боловсролын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Гажиддулам, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилэг нар шүүгчээр ажиллаж, зөвлөгөө өгсөн юм.
Мөн өнгөрсөн жилээс эхлэн дүүргийн төр захиргааны байгууллагын санаачилгаар мөнгөн шагналын урамшуул өндөр болж, багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байна.
Илтгэлийн уралдаанд Боловсрол цогцолбор сургуулиас
Тэргүүн байрт Боловсрол цогцолбор сургуулийн баг болох Б.Алтангэрэл, Л.Баярмаа нарын “Боловсрол дахь суралцагчийн ёс зүйн асуудал /иргэний ёс зүйн боловсрол хичээлийн жишээн дээр/”,
2-р байрт Боловсрол цогцолбор сургуулийн Б.Ундралын “Гэрийн даалгаварт багшийн харилцаа хандлага нөлөөлөх нь”, сэвдюүүд шалгарлаа. Дүүргийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгаран, илтгэлээ хэлэлцүүлсэн удирдах ажилтан, багш нартаа баяр хүргэж, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.