2003 оны төгсөгчид 20 жилийн ойгоо тохиолдуулан ОУХМ Б.Ариунболд агсаны нэрэмжит үе үеийн төгсөгчдийн 7 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж мөн энэ тэмцээний үед уламжлал болсон оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгосон юм.
Дүүргийн 3 ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын тодорхойлолтоос НЕБ-ын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн 12-1 ангийн суралцагч Б.Хантүшиг хүүг өөрийгөө дайчлан хөгжүүлдэг, сайн суралцдаг, цаашид өсөх ирээдүйтэй сайн сурагч байна гээд шалгарууллаа.
Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.