Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит 2022 оны “Эмэгтэй инженер, эрдэмтэд, судлаачдын шилдэг илтгэл-2022” уралдааныг 6 дахь жилдээ дүүргийн ИТХ, ЗДТГ, Монголын эмэгтэй инженерүүд эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Багануур салбар хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засаг, төрийн үйлчилгээ, мэдээлэл холбоо, ариутгах татуургын сэдвээр 14 илтгэл тавигдсанаас
1-р байранд БЦС-ийн сэтгэл зүйч, магистрант Т.Дариймаа” Өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах зарим асуудал” сэдвээр шалгарлаа.
Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын Багануур салбарын 10 жилийн ойг тохиолдуулан энэхүү байгууллагын үүсэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан удирдах зөвлөлийн 2 гишүүн З.Дэлгэрмаа, Н.Цэнхэрхэрлэн нарт талархал гардууллаа.
Шүүгчээр ХХҮХ-ийн дарга, боловсрол судлалын доктор С.Ичинхорлоо, ЭМТ-ийн их эмч, нийгмийн анагаах ухааны магистр З.Дэлгэрмаа, Багануур ХК-ийн техникийн бодлого эрхэлсэн дэд захирал, зөвлөх инженер П.Эрдэнэцогт нар ажиллалаа. Уралдаанд идэвхтэй оролцсон эмэгтэй инженер, эмч, багш, эдийн засагч, бусад оролцогчдодоо цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье!