“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт Багануур дүүргээс оролцогч БЦС-ийн 11-р ангийн сурагч М.Бэхбат, БЦС-ийн 10-р ангийн сурагч Б.Дашням нар үе тэнгийн хүүхдүүддээ “Эрчим хүч хэмнэх арга”, “Парламентын тухай ойлголт” гэсэн сэдвүүдээр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Мөн үеэр дүүргийн Скаутын холбооны дарга М.Гантулга скаутын үндсэн ойлголтын талаар сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
Сургалтад ЕБ-ын 4 сургууль болон Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн 250 гаруй сурагчдид оролцлоо.