Боловсролын үнэлгээний төв, Боловсролын ерөнхий газрын даргын 2022.12.08-ны өдрийн А/843 тушаалаар сургууль маань Монгол Улсын хэмжээнд амжилттай дүгнэгдэж чадлаа.
“БИД” гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалд хамрагдах боллоо.
Сургуулийн үйл ажиллагааг чадварлаг удирдаж ажилладаг удирдлагын багтаа, бүтээлч санаачилгатай ажилладаг багш нартаа, арын албыг хариуцлагатай сайн хийж гүйцэтгэж байдаг ажилчид, бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ, эрхэм сурагчдадаа бүгдэд нь баярлалаа.