Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн шударга ёсны танхимын дэргэдэх JUSTICE клуб Багануур дүүргийн хэмжээнд “Шударга нийгэмд – Хүүхдийн оролцоо” мэтгэлцээний тэмцээнийг Боловсрол цогцолбор сургуулийн сургалтын алба, Түүх нийгмийн ухаан газар зүйн заах аргын нэгдэл, ДЗМОУБ-тай хамтран амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилгын дор явагдлаа.
Тэмцээнд Багануур дүүргийн ЕБ-ийн 3 сургуулийн 26 багийн 78 сурагчид оролцлоо.
1 дүгээр байранд Гүн Галуутай цогцолбор сургуулийн Ravenclaw баг
2 дугаар байранд Оюуны Эрин цогцолбор сургуулийн Пока друг
3 дугаар байранд Боловсрол цогцолбор сургуулийн Нисдэг цэцгийн тос баг тус тус амжилттай оролцсон байна.
Тэмцээний шүүгчээр
-БЦС-ТНУ-ны багш: Г.Очирболд
-БЦС-ТНУ-ны багш: Д.Оролзод
-БЦС-ТНУ-ны багш: Б.Үзмээ
-БЦС-ТНУ-ны багш: Н.Цолмон
-БЦС-ТНУ-ны багш: Б.Алтангэрэл
-БЦС-ТНУ-ны багш: Л.Баярмаа
-ОЭЦС-ТНУ-ны багш: Нямдарь
-ГГЦС-ТНУ-ны баш: Г.Ариунтуяа
-ГГЦС-ТНУ-ны баш: Болор-Эрдэнэ
-ГГЦС-ТНУ-ны баш: Наранбаяр
-Зочин шүүгчээр: МУИС-ийн Хууль зүйн ангийн оюутан Б.Хонгорзул нар ажиллаа.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа
Зохион байгуулагч: JUSTICE клуб