Залуучуудын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэхүү хурлаар өнгөрсөн хагас жилийн тайланг зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Мөн удирдах зөвлөлийн гишүүн мэдээллийн технологийн багш Н.Цэнхэрхэрлэн удирдах зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзаж зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар ТНУ-ы багш Б.Чулуунбат нөхөн сонгогдлоо.
Энэ хичээлийн жилд залуучуудыг зөвлөлийн гишүүдийг 4 баг болгон хувааж 4 улиралд 4 томоохон ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллахаар боллоо.
Залуучууд маань идэвх санаачлагтай байж, дуу нэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулах гэж байгаад баяртай байна.