'; Боловсрол цогцолбор сургууль » “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ҮНЭТ ӨВ” СЭДЭВТ УРАЛДААНЫ I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЧ II ШАТАНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ Х.БИНДЭРЪЯА, МАТЕМАТИКИЙН БАГШ Д.ОДОНЧИМЭГ НАР ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ҮНЭТ ӨВ” СЭДЭВТ УРАЛДААНЫ I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЧ II ШАТАНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ Х.БИНДЭРЪЯА, МАТЕМАТИКИЙН БАГШ Д.ОДОНЧИМЭГ НАР ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсаны 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, суралцах, зөв хэрэглэх, уламжлалт бичиг соёлтой Монгол хүн гэдгээрээ бахархах, олон нийтэд сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг-Үнэт өв” сэдэвт уралдааныг зарлаж, I шатны шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллагдлаа.

Тус уралдаанд нийт 110 оролцогч оролцсоноос II шатны шалгаруулалтад дараах багш нар маань шалгарлаа.

Х.Биндэрьяа-Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн Мэдээлэллийн технологийн багш

Д..Одончимэг-Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн Математикийн багш

II шатны шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдах юм. Оролцогчиддоо амжилт хүсье.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*