Тус уралдаан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, үгийг зөв тод хэлж, утга санааг ойлгон, ой тогтоолтыг сайжруулах, өсвөр үеийнхэнд шилдэг зохиол бүтээлийг таниулах, сурталчлах, эх хэлнийхээ гоо зүйн шинж, үгийн утга учир, яруу сонсголонт байдлыг мэдрүүлэх, тэдний дунд уран уншлагыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
Уралдаанд дүүргийн ЕБС, СӨБ-ын нийт 80 гаруй хүүхэд багачууд оролцон авъяас билгээ сорьлоо.
Тус уралдааныг Монголын хүүхдийн ордны багш, хэл бичгийн ухааны дэд профессор С.Цэцэгмаа, МЗЭ-ийн гишүүн, Миний нутаг яруу найргийн наадмын Тэргүүн байрын шагналт, хүүхдийн зохиолч С.Мягмар, Соёлын ордны Соёл хүний нөөц хариуцсан менежер Б.Мөнгөнхуяг нар шүүн шилдгүүдийг тодрууллаа.
ЕБС бага анги ангилалд:
Дэд байр Д.Энэрэл/ БЦС 5-5 анги/
Гутгаар байр Н.Мишээл /БЦС 2-1 анги/
Шүүгчдийн нэрэмжит Б.Эгиймаа /БЦС 5-5 анги/ нар тус тус шалгарлаа.
МХО-ны багш, Хэл бичгийн ухааны дэд профессор С.Цэцэгмаа өөрийн бичсэн “Зөв бичихүй, Зөв ярихуй” номоо оролцогч хүүхдүүдэд гардууллаа.