Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъабазарын нэрэмжит СуАШ өсвөрийн шатарчдын “Их нүүдэл-2022” уламжлалт тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хичээлийн I байрны урлаг зааланд амжилттай явагдлаа. Уг тэмцээний зорилго нь суралцагчдыг шатрын спортоор хичээллүүлэн, оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэхэд оршино.
Уг тэмцээнд 1-12 дугаар ангийн бүлэг тус бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй, нийтдээ 168 тамирчид оюун ухаан, ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо.
Их нүүдэл шатрын тэмцээний II, III шатны тэмцээн болох Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд явагдах тул 1-12 дугаар ангийн 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 24 сурагчид баг болон цаашдын тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэлээ хангаж ажиллаж байна.