'; Боловсрол цогцолбор сургууль » “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааны шилдэг багаар шалгарлаа

“ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааны шилдэг багаар шалгарлаа

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050“ урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааныг зарлаж Багануур дүүргээс 5 баг анхан шатны шалгаруулалтанд оролцож Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн баг шилдэг 3 багийн нэгээр шалгарч 2022.10.21-23ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төсөл хэрэгжилтийн 2, 3 дахь үе шат буюу төсөл хүлээн авах, шалгаруулах хэсэгт амжилттай оролцлоо.

  Төслийн уралдааны хүрээнд 2 дахь шатны шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргийн 71 төслийн 183 хүнийг хамруулсан чадавхжуулах сургалтыг Тусгаар тогтнолын ордон, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд зохион байгуулсан.

Уралдааны 2 дахь шатны шалгаруулалтын дүнд аймаг, дүүргээс тус бүр 1 шилдэг төсөл шалгарч төслөө хэрэгжүүлэх эрхтэй болсон. Энэхүү уралдаанд боловсролын сэтгэл зүйч Түвшинжавын Дариймаа, Жанчивын Мөнхчимэг, 11-4 ангийн сурагч, сэтгэл зүйн клубын гишүүн Бямбажаргалын Дөлгөөн, Эрдэнэбилэгийн Эрдэнэбүрэн нарын бичсэн “ХҮҮХДИЙН АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ” ариун цэврийн өрөөний төсөл шалгарч 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтээ авахаар боллоо.

Төслийн уралдаанд амжилттай оролцсон төслийн багшийн гишүүд болон төслийн ерөнхий зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*