Охидын эрхийг хамгаалах өдрөөр дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран 6-12 дугаар ангийн охидтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр тулгамдсан асуудлыг илрүүлэх тандалт судалгаа авч, асуулт хариултын тэмцээн зохиож 7 сурагчийг хамтран ажиллагч байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
Захирал Б.Буянхишиг хэлэлцүүлэгийн турш охидын санал хүсэлтийг сонсож асуултад хариулан, харилцан ярилцлаа.