Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлээ. Энэ жилийн тухайд тус өдрийг “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Бүтэн жилийнхээ хөдөлмөр зүтгэл, ололт амжилтаа жилдээ ганц тохиох өдрөөрөө салбар хамт олныхоо өмнө үнэлүүлсэн олон арван багш нарыг энэ өдөр шагнаж урамшууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар Бага ангийн багш Д.Энхцэцэг, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр Бага ангийн багш Х.Мөнхцэцэг, химийн багш Г.Одгэрэл, БШУЯ-Ы ЖУУХ БИЧИГ-ээр бага ангийн багш Г.Болороо, НБГ-ЫН БАГШИЙН АЛДАР, АХЛАХ БАГШ, АРГА ЗҮЙЧ БАГШ, НИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГ, дүүргийн Засаг даргын ЖУУХ БИЧИГ, БАЯРЫН БИЧИГ, ИТХ-ын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ-өөр багш нар маань шагнагдлаа.