Манай байгууллага нь шинээр ажилд орсон багш ажилтнаа хүлээн авах “БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОРТ ТАВТАЙ МОРИЛ” ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажил нь жил бүр уламжлал болгон явагдах болно. Үүний хүрээнд:
- Байгууллагын соёл, ёс зүй
- Харилцаа хандлага
- Хүүхэд хамгааллын бодлого
- Шинэ ажилд дасан зохицох зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, сургуулийн удирдлагын зүгээс дурсгалын зүйл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөлөө.