2022-2023 оны хичээлийн жилд сургуульд суралцах 1 дүгээр ангийн суралцагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж байна.
Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ хичээлийн жилээс ЕБС-ийн 1-р ангид элсэн суралцсан бүх суралцагчийг хамруулан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс үндэсний хэмжээнд Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг зохион байгууллаа.
Энэхүү үнэлгээг цахим суурьтайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-р ангийн бүлгийн багш, хөгжим, биеийн тамирийн багш нар суралцахуйн чиглэлээр боловсруулсан даалгаврыг аргачлалын дагуу бүх суралцагчаар гүйцэтгүүлэх юм.
Хэл яриа;
Математикийн энгийн төсөөлөл;
Хөдөлгөөн, эрүүл мэнд;
Байгаль, нийгмийн орчин;
Нийгэмшихүй;
Хөгжим;
Дүрслэх урлаг;
Үнэлгээ зохион байгуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүн, үзүүлэн, ажлын хуудас, гарын авлага зэрэг материалыг ерөнхий боловсролын сургууль, бүлгийн болон суралцагчийн тоогоор хүргүүлээд байна.
Үүний хүрээнд Боловсрол цогцолбор сургууль сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг амжилттай зохион байгуулж дууслаа. Үнэлгээнд тус цогцолбор сургуулийн 1-р ангийн 7 бүлгийн 225 сурагч хамрагдлаа.