Улс орны хөгжил, хүний мэдлэг, чадвар, шинжлэх ухаан техникийн дэвшлийн өрсөлдөх чадвар нь хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Хүний хөгжил нь боловсролын хөгжилтэй, боловсролын хөгжил нь багшийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг билээ. Энэ ч утгаараа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдаж, боловсролын салбарын 300 гаруй багш нар оролцлоо.
Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх танилцуулсан бол Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл хүргэсэн юм.