“УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XVII ОЛИМПИАД”-ын 2-ын даваа АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 1-ийн даваа сургууль, 2-ын даваа дүүрэг, нийслэл, 3-ын даваа улсын хэмжээнд гэсэн батлагдсан хуваариар явагддаг.
Хоёрын даваа буюу дүүргийн сэтгэх чадварын олимпиадад 2-12 дугаар ангийн 195 сурагч 2-3-р анги, 4-5-р анги, 6-7-р анги, 8-9-р анги, 10-11-р анги, 12-р анги гэсэн ангилалд оюун ухаанаа сорилоо.
Улсын сэтгэх чадварын XVII олимпиадын гурвын даваанд Боловсрол ЦС-ийн 10*5 ангийн сурагч О.Сэлэнгэ оролцоно.
Дүүргийн олимпиадад амжилттай оролцсон сурагчид, бэлтгэсэн багш нарт баяр хүргэе.