Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддоржийн ивээл дор ЗҮҮН БҮС-2022 шатрын тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2022 оны 05-р сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж аваргуудаа шалгаруулав. Тус тэмцээнд ЗҮҮН бүсийн 8 аймаг, 2 дүүргийн эрэгтэй 176, эмэгтэй 109 нийт 285 тамирчин 12 ангилалд өрсөлдсөн бөгөөд дотоодын болон олон улсын цолтой 14 шатарчид оролцсон байна. Багануур дүүргийн “Төр монгол” шатрын клубээс нийт 6 алтан медаль, 4 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 шагналт байр тус тус эзэлж багийн дүнгээрээ тэргүүллээ. Үүнд:
Боловсрол цогцолбор сургуулийн 2-5 ангийн сурагч Э.Энхтулга алтан медаль, 6-7 ангийн сурагч Г.Энх-Уянга алтан медаль, 6-7 ангийн сурагч Г.Зэв мөнгөн медаль хүртлээ.