Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан “Миний мэддэг татвар” гар зургийн уралдаанд явуулсан бүтээлүүдээс Дунд буюу 5-9 анги 42 бүтээл ирүүлснээс Боловсрол цогцолбор 8-3 анги Э.Билгүүнзулийн бүтээл Бага буюу 1-4 анги 81 бүтээл ирүүлснээс Боловсрол цогцолбор 4-4 анги Б.Эрхэмболд тус тус шалгаруулан ТЕГ-т хүргүүлээд байна.ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс албадаас шалгаран ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл, тусгай байрын 5 бүтээл, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт:
Нэгдүгээр байр Талархал, 300,000 төгрөг
Хоёрдугаар байр Талархал, 200,000 төгрөг
Гуравдугаар байр Талархал, 150,000 төгрөг
Тусгай байр 5 Талархал, 100,000 төгрөг
Хамгийн их хандалт авсан нэг бүтээлийг Талархал 200,000 төгрөгөөр урамшуулна. Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна.Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.