Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилгоор “Харилцан хүндэтгэе” Үндэсний сарын аянд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “БОЛОВСРОЛ” цогцолбор сургууль нэгдэж байна.
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая”, “Хандлагаа өөрчилье”, “Хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхааралгүй үлдээх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлог юм.