Монгол улсын Засгийн газрын 96-р тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-н хүрээнд МХБУЗ-ын ЗАН-ийн багш нар санаачлан төлөвлөгөө гарган ажиллаж сургуулийн багш ажилчдыг үндэсний бичгийн мэдлэгээр анхан, дунд шатны түвшингээр бүлэг нээн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт хичээл байршуулан, даалгавар өгч ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд багш, ажилчид идэвхтэй оролцон багш нарынхаа даалгаварыг хичээнгүйлэн гүйцэтгэн хичээн суралцаж байна.
Төрийн албаны бүх бичиг баримт үндэсний бичиг болох цаг хаяанд иржээ. Иймд багш нар бид түүчээлнэ. БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛ БОЛ БОЛОВСРОЛТОЙ хүний ҮНДСЭН СУУРЬ БОЛОВСРОЛ мөн гэсэн байдаг.
Та бүхэндээ амжилт хүсье.