Оросын шинжлэх ухаан соёлын төвийн харьяа салбар Гүн галуутай цогцолбор сургууль, Боловсролын хэлтэс хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-9 дүгээр ангийн сурагчидын дунд орос хэлний мэдлэг, оросын ард түмний соёл, түүхийн талаарх мэдлэг дээр нь тулгуурлан “Мы поедем в Артек” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд ерөнхий боловсролын Гүн галуутай, Оюуны Эрин, Боловсрол цогцолбор сургуулиудын 3 багийн 30 сурагчид оролцлоо.Уралдааны шүүгчээр орос хэлний ахмад багш Дулмаа, Х.Оргодол, Д.Сарантуяа нар нь ажиллаж, тэмцээний хаалтанд багш болон сурагчдад хандан зөвлөгөө өглөө.
Тэмцээн нь 5 үе шаттай. Үүнд: Нэрийн хуудас, Улаанбаатараас – Москва хүртэлх хотуудын танилцуулга хийх, Урлагийн тоглолт, Хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, Багийн ахлагчдын дундах тэмцээн.
I байр: “Оюуны Эрин” цогцолбор сургуулийн “Победа” баг
II байр: “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Радуга” баг
III байр: “Боловсрол” цогцолбор сургуулийн “Новое чувство” баг
Тэргүүн байрт шалгарсан баг нийслэлийн тэмцээнд оролцож, гуравдугаар шатны шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр баг Артект амрах эрхийн бичгийн төлөө өрсөлдөнө. Шагналын санг бүрдүүлэн хамтран ажилласан Гүн галуутай цогцолбор сургуулийн удирдлагууд, шүүгчээр ажилласан ахмад багш нартаа талархлаа.