“Харилцааны гайхамшиг” НҮТББ-ын тэргүүн Нармандахын Алтанцоож 2012 онд “Удирдах ажилтны харилцааны ур чадварыг сайжруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Н.Алтанцоож доктор нь “Багшийн харилцаа хандлага сурагчдад нөлөөлөх нь” сэдвээр багш нарт, “Өсвөр насны хүүхдийн харилцаа хандлага” сэдвээр 6*8, 7*7, 8*1, 9*3 ангиудын суралцагчдад, “Хүүхэдтэйгээ харилцах харилцаа” сэдвээр дээрх 4 ангийн эцэг эхчүүдэд лекц уншиж нэгэн өдрийг эерэг мэдээллээр дүүрэн өнгөрүүллээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Боловсрол цогцолбор сургуулийн 8*1 ангийн хамт олон болон эцэг эхийн зөвлөлд баярлалаа.