'; Боловсрол цогцолбор сургууль » “Орос хэлний төв”

“Орос хэлний төв”

             Багануур дүүрэгтээ анх удаа 2 улсын ЗГ-ын хоорондын хэлэлцээрийн “Время учится В России” хөтөлбөрийн дагуу ОХУ-д суралцагч, насанд хүрэгчдийг бакалавр, магистр, докторын зэргээр суралцуулах, хүүхэд залуучуудад Орос улсын соёл, ёс заншлыг сурталчлах,  хэлний мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил сонголтыг сурталчлах зорилготойгоор манай сургуульд “Орос хэлний төв” нээгдэхээр гэрээ байгууллаа.

            Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монгол дахь элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга, Оросын соёл шинжлэх ухааны төвийн орлогч захирал Александр Ильич Каламин, Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх орос хэлний төвүүдийг хариуцсан Орос хэлний төвийн дарга Даяна Викторовна Борисова, Оросын соёл шинжлэх ухааны төвийн арга зүйч Адъяабазарын Алтанчимэг, Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх, Захирал Б.Буянхишиг нар оролцлоо.

               Тус төвийн үйл ажиллагаа хэрэгжсэнээр ЕБС-ийн төгсөгчдийг ОХУ-д үнэ төлбөргүй суралцах хөтөлбөрт хамруулах, Дүүргийн 35 хүртэлх насны ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах сонихолтой иргэдийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах, Сургуулийнхаа бага, дунд, ахлах ангийн суралцагчдыг дуу шүлэг хүүхэлдэйн театрын дугуйланд хамруулах, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс зохион байгуулж буй төрөл бүрийн уралдаанд суралцагчдыг оролцуулах зэрэг олон олон үүд хаалга нээгдэж байна.

                Төвийг нээхэд гүүр болон ажиллаж буй орос хэлний багш Б.Урангоо болон Гадаад хэлний ЗАН-ийнхэндээ баярлалаа. 

Мэдээлэл оруулсан Bolovsrol

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*