Хичээлийн 1-р байран дээр биеийн тамирын хичээлд орохдоо хувцас солих охидын өрөөг тохижуулж ашиглалтад оруулснаар 2024-2025 оны хичээлийн жилийн 2-р улиралдаа охидууд маань тухтай хувцсаа солин хичээлдээ орох боломжтой боллоо. Мөн угаалгын өрөө, ариун цэврийн өрөөг хамтад нь шийдвэрлэсэн байгаа.

