'; Боловсрол цогцолбор сургууль » Сурагчдын зөвлөлийн шинэ элсэлт

Сурагчдын зөвлөлийн шинэ элсэлт

Өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй, шинийг санаачлагч, идэвхи зүтгэлтэй, суралцах өндөр эрмэлзэлтэй 7-12-р ангийн сурагчид анхаарлаа хандуулна уу

Манай сургуулийн сурагчдын зөвлөл 2019-2020 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ авч байна.

Энэ жилийн онцлог: Өмнө нь сурагчдын зөвлөл маань нийт 60 гишүүнтэй байсан бол энэ жилээс 30 гишүүнтэй болох гэж байна. Тиймээс өмнө нь байсан гишүүд ч мөн адил дахин элсэлтэнд хамрагдах нь ээ

СӨУЗ-ийн гишүүн болсноор
– Шинэ найз нөхөдтэй болох
– Үе тэнгийнхэнээ манлайлах
– Өөрсдийн дуу хоолойгоо бусдад хүргэх
– Нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлэх
– Сайн үйлс бүтээх, бусдад туслах
– Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх

Элсэгчдэд тавигдах шаардлага:
– БЦС-н 7-12-р ангийн сурагч байх
– 2019-2020 оны хичээлийн жилд тууштай, цаг завтай байх
– Зөв хандлагатай байх
– Хариуцлагатай
– 2 болон түүнээс дээш хүүхдийн оролцооны байгууллагад харьяалалгүй байх
(Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй бол элсэлтэнд хамрагдахаас татгалзана уу)

Шалгаруулах үйл явц:
1. Элсэгчийн анкет бөглөх. Анкетыг 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд БЦС нийгмийн ажилтны өрөөнөөс авах, эсвэл Anuujin Bayarmagnai-тай холбогдон авч болно.
2. 9 дүгээр сарын 12-ны 17 цагаас өмнө элсэлтийн анкетыг нийгмийн ажилтанд өгөх.
3. 9 дүгээр сарын 13-ны баасан гарагт ярилцлага өгнө.

Холбогдох утасны дугаар: 80301915

Мэдээлэл оруулсан Bolovsrol

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*