Өнөөдөр дүүргийн багш нарын бага хурал зохион байгуулагдаж хурлын үеэр Элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авсан багш, сурагчдад шагналыг гардуулан өглөө.Багануур дүүрэг нь 400*400 журмыг 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. 2018 онд дээрх журмын болзлыг 14 багш, 9 сурагч хангаж байсан бол 2022 онд 17 багш, 11 хүүхэд болзлыг хангажээ.
Нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэе.






