НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны салбар байгууллага /UNESCO/-ын Ази номхон далайн харилцан ойлголцлын байгууллага /APCEIU/-ын зохион байгуулдаг Азийн орны багш нарыг солилцуулж туршлага хуваалцуулж дэлхийн иргэнийг бэлдэхэд багш нарт ойлголт өгч, өөр өөр үндэстний багш нарын харилцан ойлголцлыг өсгөдөг арга хэмжээнд Монгол улс оролцоод 7 жил болж байна. Энэ хөтөлбөрт 160 гаруй монгол багш нар хамрагдсан бөгөөд тухайн улс орондоо 3 сар ажиллаж, сургуульд багшилж өөрийн туршлагаа хуваалцахын зэрэгцээ өөр соёлын орчноос суралцдаг. Энэхүү арга хэмжээнд гадаад хэлний багш Б.Мягмарсүх амжилттай оролцоод ирсэн билээ.



