Хүүхдийг зам тээврийн осол, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ЕБС-ийн 3-5 ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл – цагаан шугам 2019” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд 5 багийн 60 хүүхэд 10 багш оролцсоноос “Боловсрол цогцолбор” сургуулийн “Галт шонхор” баг тэргүүн байрт, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Дүрмээрээ” баг дэд байранд шалгарлаа.













