Нийслэлийн төсвөөр /552сая төг/хийгдэж буй хичээлийн I байрны цэвэр, бохир усны болон халаалтын систем солих ажлыг Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн улсын үйлдвэрийн газрын мэргэжлийн баг 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүлээд байна.
Мөн энэ ондоо гадна фасад цонхны их засвар нийслэлийн төсвөөр /1.6тэрбум төг/ хийгдэж 1989 оны хуучин барилга маань өнгө зүсээ сайжруулж, багш сурагчид тав тухтай дулаахан орчинд суралцах боломж бүрдэж байгаад баяртай байна.