Сургууль бол хүүхдийн ихэнх цагийг өнгөрүүлдэг, сурагчдын сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох, бие хүн болох эх суурийг бүрдүүлдэг олон талын ач холбогдол бүхий чухал орчин.
2023-2024 оны хичээлийн шинэ жилд дүүргийн хэмжээнд дөрвөн ЕБС-д 6699 суралцагч, 347 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өнөөдөр 3 цогцолбор сургуулиудад химийн кабинет-2, биологи, физик, лингафоны кабинетад шаардлагатай байгаа стандартад нийцсэн зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал “Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа (Үндсэн агуулга)” –т нийцүүлэн физик, хими, биологийн хичээлийн сургалтын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглолтой, лабораторийн багаж тоног төхөөрөмж бүхий иж бүрэн сургалтын орчин бүрдүүлж байгаагаар онцлог юм.
Мөн гадаад хэлний ЛИНГАФОН нь орчин үеийн боловсрол олгох хэлний систем (аудио, видео, мультимедиа) тоноглогдсон анги, танхим ба ингэснээр сурагчид зөвхөн онолын хичээл үзэхээс гадна практикт хичээллэх боломж бүрдлээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох С.Амарсайхан, Ц.Сандаг-очир нар улсын төсөвт суулгаснаар шийдвэрлэжээ.