Дүүрэгт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага аж ахуйн нэгжийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, дүүрэг орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, залуучуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн төлөвлөгөөнд тусгах зорилго бүхий “Багануурын хөгжил-Залуучуудын оролцоо” сэдэвт уулзалт боллоо.
Энэхүү уулзалт арга хэмжээг Багануур дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, ЗДТГ, ГБХЗХХ, Байгууллагуудын залуучуудын зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Уулзалтаар Дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд дүүргийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Б.Балжинням “Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил”, Дүүргийн ИТХ-ын хурлын төлөөлөгчийн асуудал хариуцсан туслах Н.Оюунтуяа “Төрийн албан хаагчийн ёсзүй”, Хичээнгүй үндэс ТББ-ын тэргүүн, бүсийн сургагч н.Буяндэлгэр “Залуучуудын манлайлал, оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуучууд санал хүсэлтээ илэрхийллээ.