УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний бүтээл – Миний ирээдүй” төслийн уралдааныг зарласан билээ.
Шадар сайдын ажлын албанаас дүүргийн сурагчдад төслийн уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Тус мэдээлэлд ЕБ-ын 3 сургуулийн ахлах ангийн 290 гаруй сурагчид оролцож, сонирхсон асуултдаа тодорхой хариулт авсан юм.
Төслийн уралдаанд бүртгүүлсэн сурагчид төслийн материалаа 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд
Залуус хөгжлийн төвд өөрийн биеэр авчирч өгөх буюу цахимаар илгээж болох юм байна.