Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах журам”-ын холбогдох заалтын дагуу цэцэрлэг, сургуулиудад 3-11 хүний бүрэлдэхүүнтэй “Дэмжлэгийг баг”-ийг байгуулан ажиллаж ирсэн. Боловсрол цогцолбор сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд мөн сургалтад хамрагдлаа.
Боловсролын хэлтсийн 2022-2023 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Дэлхийн зөн Багануур ОНХ, сургагч багш Ч.Лхагвасүрэн, Д.Баасансүрэн нартай хамтран “ДЭМЖЛЭГИЙН БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” сургалтыг тэгш хамруулан сургах боловсролын бодлого эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг ажиллуулах арга зүй, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, үнэлэх арга зүй аргачлал, бодит байдлын судалгаанд үндэслэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний урт, богино хугацааны зорилтыг тодорхойлоход анхаарах асуудлууд агуулгаар зохион байгуулж, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв, ерөнхий боловсролын сургуулийн дэмжлэгийн багийн ахлагч, гишүүд, эрхлэгч, захирал, эцэг эхийн төлөөлөл 100 хүн оролцлоо.