Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУБИС-ийн дэргэдэх гарааны компанид физикийн хичээлийн сургалтын 240 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг бүтээсэн. Эдгээр хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өгөх мөн энэ тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах багш нарын 2 өдрийн сургалтад физикийн багш Б.Бямбажав амжилттай хамрагдаж дууслаа.
Цахилгаан, электроник автоматчилал хичээлийн хүрээнд 6 багц багаж гардан авлаа. Сурагчдыг физик, технологийн хичээлд сонирхолтой болгоход энэ хамтын ажиллагааны зорилго оршиж байна. Энэ хэрэглэглэхүүнийг хичээл сургалтад ашигласнаар ЕБС физикийн хичээл илүү сонирхолтой, өгөөжтэй болно.