Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ерөнхий боловсролын Боловсрол ЦС, Гүн галуутай ЦС, Оюуны-Эрин ЦС, Сод бүрэн дунд сургуулийн 12-р ангийн хүүхдүүд, дүү нартаа зориулан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, өсвөр насны онцлог, өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар, мэргэжил сонголт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, гадаад, дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж, шинэ оюутанд зориулсан зөвлөмж, сурах арга барилын талаар лекц уншлаа.
Эдгээр мэдээллийг агуулсан “Шинэ алхам-2023” гарын авлага номыг хувийн зардлаар хэвлүүлэн үнэ төлбөргүйгээр гардуулж, сурагчдад амжилт хүслээ.
Энэхүү ном нь ЕБС төгсөгчдөд Их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах мэдээ мэдээллийг багтаасан, мөн сурагчдын гарын авлага болоод зогсохгүй ЭЕШ-д бэлтгэх, их дээд сургуульд элсэн орж оюутан болсоны дараа ч мөн ашиглах мэдлэг мэдээллийг багтааснаараа онцлогтой юм.
Дашрамд дурдахад дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 2021 онд “Шинэ алхам-2022” номыг хэвлүүлэн, төгсөх ангийн сурагчдад бэлэглэж байсан юм.