Улсын баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат багш болсон нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн хөгжмийн багш, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн “Бүжиг, бүжиг” чуулгын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, багш Б.Балжинням багшийн цолны мялаалга хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Боловсролын салбарын нийт хамт олондоо хүндэтгэл үзүүлэх баярын цэнгүүнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон ИТХ-ын Төлөөлөгчид, Боловсролын салбарт ажиллаж буй нийт багш сурган хүмүүжүүлэгчид иргэд оролцов. Мөн бүжиг бүжиг чуулгыг төгссөн үе үеийн шавь нар нь ирж бүжиглэж гавьяат багш Б.Балжинням багшдаа хүндэтгэл үзүүллээ.